ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН 2019-2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 13 ДУГААР ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2

Энэ өдрүүдэд Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы А хорооны хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөр; Нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулах 2018-2023 оны дэлхийн стратеги төлөвлөгөөний төсөл; Дэлхий нийтийн эм, вакцины хүртээмжийн дутагдалтай байдлыг арилгах арга хэмжээ; Нийгмийн эрүүл мэнд, инноваци, оюуны өмчийн дэлхийн стратеги, төлөвлөгөө; 2018 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр болох Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын асуудлаарх, Сүрьеэг төгсгөл болгох асуудлууудаар тус тус болох Өндөр хэмжээний уулзалтуудын бэлтгэл ажлын явц; Хөдөлгөөний асуудлаар 2018-2030 онд авч хэрэгжүүлэх дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл; Нөхөн сэргээх технологийн хүртээмжийг сайжруулах нь; Томуугийн цар тахлын бэлэн байдлын хүрээ; Хэрхийн гаралтай халууралт, хэрхийн гаралтай зүрхний өвчин зэрэг томоохон асуудлууд хэлэлцэгдэж байна.

Тухайлбал, 5 дугаар сарын 22-ны өдрийн А хорооны хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөрийг хэлэлцэж, 59 улс, 46 олон улсын байгууллагын төлөөлөл тус тус үг хэлж, хөтөлбөрийг баталлаа. Чуулганд оролцож буй Монгол Улсын төлөөлөгч, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд уг хөтөлбөрийн төслийг дэмжиж, хөтөлбөрийг батлагдмагц хэрэгжилтэнд нь онцгой анхаарч, ДЭМБ гишүүн улсууддаа бүх талын дэмжлэг үзүүлэн, нягт хамтран ажиллахын чухлыг онцлон хэлэв.