ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ИТГЭМЖЛЭЛИЙН ХОРООНЫ ДЭД ДАРГААР СОНГОГДОН АЖИЛЛАЛАА

1

Энэ өдрүүдэд Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы Итгэмжлэлийн хорооны Дэд даргаар Монгол Улсын төлөөлөгч, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд сонгогдон ажиллалаа.

Итгэмжлэлийн хороо нь ДЭМБ-ын гишүүн улсуудын төлөөлөгчдийн Чуулганд оролцох бүрэн эрхийн Итгэмжлэлийн эх хувийг хянан үзэж, баталгаажуулдаг бөгөөд Итгэмжлэлийн хороонд ДЭМБ-ын 6 Бүсийн, нийт 12 төлөөлөл сонгогдон ажилладаг юм.

Монгол Улс өмнө нь 2013 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 66 дугаар чуулганы Итгэмжлэлийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бол энэ жил анх удаа Итгэмжлэлийн хорооны Дэд даргаар ажиллалаа.