ОЛОН УЛСЫН МОРИН ПОЛО ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР МОНГОЛ ГЭР БАРЬЖ, МОНГОЛ СОЁЛ АХУЙГ СУРТАЛЧЛАВ

1

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам энэ сарын 17-26-нд өдрүүдэд Швейцарын Во мужийн (Vaud canton) Миэ дүүрэгт болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло тэмцээний үеэр монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав. Швейцарын бугуйн цаг ууган үйлдвэрлэгчийн нэг “Jaeger-LeCoultre” компани, Их Британийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin”, “Rolls-Royce” зэрэг компанийн ивээн тэтгэсэн энэ тэмцээнд Аргентин, Испани, Итали, Их Британи, Швед, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцов.

2

Өдгөө 29 дэх жилдээ зохиогдож буй уг тэмцээнийг Швейцарын бусад муж төдийгүй хөрш Герман, Итали, Франц, мөн Женев дэх олон улсын байгууллагуудаас өргөнөөр үзэж сонирхлоо. Тэд монгол гэрт зочилж, морьтон түмний эдлэл хэрэглэлтэй танилцлаа.