ГАДААД ХЭРГИЙН САЙД ИГНАЦИО КАССИСЫГ МОНГОЛ-ШВЕЙЦАРИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН АХЛАГЧ Ц.ГАРАМЖАВ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

29749437_428742074230713_8569398253702037546_o

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Швейцарийн парламентын бүлгийн ахлагч Ц.Гарамжав нар Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2018.04.05) хүлээн авч уулзлаа.

ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД И.КАССИС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХЛАА

President and Cassis

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд И.Кассис Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Ерөнхийлөгч түүнийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд угтаж, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны зарим төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ИГНАЦИО КАССИС МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Cassis-arrival

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ.