Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд цахимаар нийгмийн даатгалд хамрагдах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын ерөнхий газраас хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах үйлчилгээг Төрийн банктай хамтран нэвтрүүлж байна.
Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107 мянга 140 Монгол Улсын харьяат иргэд байдаг гэсэн тоо гарсан ба жил бүр тогтмол өсөж байгаа аж. Тэдгээр иргэдийн дийлэнх нь тодорхой хугацааны дараа эх орондоо эргэн ирэх хүсэлтэй байдаг ба энэхүү шинэ үйлчилгээ тэдний нийгмийн баталгааг хангаж өгөхөд чухал үр нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Ulaanbaatar Dialogue

Ulaanbaatar Dialogue - Logo 1

We invite our regional partners to engage in the dialogue and to debate region-wide issues of common interest. Mongolia
understands that the ties that bind us can serve in the cause of peace building and stability on the Peninsula as well as in the
region. To reach its goals, UBD prioritizes common interests, mutual respects, mutual trust, multilateral talks, and openness and transparency as our main principles.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарьт ажлын айлчлал хийлээ

DSCN3626 (1)
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөражлын айлчлал хийв. Айлчлалын үеэр тэрээр ШХУ-ын Гадаад хэргийн сайд Дидиер Буркхалтертай яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар ярилцажсанал солилцов. Гадаад хэргийн сайд Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, хөгжлийн хамтын ажиллагаа, cоёл, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улс ШХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд швейцарийн талтай улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд гүнзгийрүүлэх, хөгжлийн туслалцааны чиглэлээр амжилттай хөгжиж буй хамтын ажиллагаагаа цаашид үргэжлүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг бусад салбар чиглэлээр өргөжүүлэх сонирхолтой байгааг онцлов.