УРИЛГА – ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВӨЛГӨӨ, ЦОГЦ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ

ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ санаачлагч Оном сангийн зүгээс Монгол Улсад 2020 он гэхэд:

– Элэгний С вирүсийн голомтыг устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох,
– Элэгний хорт хавдар, хатуурлаас үүдэлтэй нас баралтыг эрс бууруулах,

зорилтын хүрээнд дэлхий даяар тархан суурьшсан элэг нэгт Монголчууддаа зориулан “ЭЛЭГНИЙ ВИРҮСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 06-нд зарлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВӨЛГӨӨ, ЦОГЦ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭГ Женев хотноо зохион байгуулах гэж байна. Та бүхнийг тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Хаяг: Rue de Lausanne 45-47A, 1201 Genève (ISM сургуулийн байр)
Огноо: 2019 оны 02 дугаар сарын 09-ний 15:00 цагт