Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Олон улсын стандартчиллын байгууллага /ОУСБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мухикатай уулзав

Ambassador+SG

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд, Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Женев дэх НҮБ болон олон улсын байгууллагын дэргэд суух Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулж, Олон улсын стандартчиллын байгууллага /ОУСБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мухикатай 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр уулзав.

Уулзалтаар Монгол Улс болон ОУСБ хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа ОУСБ-ын удирдлагын тогтолцоо буюу Зөвлөлд Монгол Улс орж ажиллах боломж, байгуулагатай хамтран мэргэжилтэн сургах, олон улсын болон бүсийн хэмжээний арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах, аялал жуулчлал, уламжлалт эмийн бүтээгдэхүүний стандартчилал зэргийн талаар ярилцаж, санал солилцов.