НҮБ-ЫН ЗЭВСЭГ ХУРААХ БАГА ХУРЛЫГ МОНГОЛ УЛС ДАРГАЛЖ БАЙНА

IMG_9112Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж НҮБ-ын Зэвсэг хураах бага хурал /ЗХБХ/-ын 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн бүгд хуралдааныг даргалав. Монгол Улс НҮБ-ын ЗХБХ-ыг 2015 оны 2-3 дугаар сард даргалах буухиаг хүлээн авч ийнхүү ажлаа эхэллээ.