ШВЕЙЦАРИЙН ФРИБУРГИЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН ОНЦЛОХ УЛСААР МОНГОЛ УЛС ОРОЛЦОЖ БАЙНА

FIFF2018

Швейцарийн Холбооны Улсын Фрибург хотноо зохион байгуулагдаж буй 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын “Шинэ газар нутаг” хөтөлбөрийн хүрээнд онцлох улсаар Монгол Улс сонгогдон оролцож байна.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ

UNOGCredentials

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Майкл Мөллэрт Итгэмжлэх захидлаа барив.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН 37 ДУГААР ЧУУЛГАНЫ ӨНДӨР ТҮВШНИЙ ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА

HRC37

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 37 дугаар чуулганы 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН “БҮС БА ЗАМ” ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦОВ

WEF48-BeltandRoad

Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас зохион байгуулсан “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж буй “Бүс ба зам” хуралд оролцож илтгэл тавив.