ОЛОН УЛСЫН МОРИН ПОЛО ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР МОНГОЛ ГЭР БАРЬЖ, МОНГОЛ СОЁЛ АХУЙГ СУРТАЛЧЛАВ

1

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам энэ сарын 17-26-ны өдрүүдэд Швейцарын Во мужийн (Vaud canton) Миэ дүүрэгт болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло тэмцээний үеэр монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав. Швейцарын бугуйн цаг ууган үйлдвэрлэгчийн нэг “Jaeger-LeCoultre” компани, Их Британийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin”, “Rolls-Royce” зэрэг компанийн ивээн тэтгэсэн энэ тэмцээнд Аргентин, Испани, Итали, Их Британи, Швед, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцов.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЕВРОПЫН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХОЛБОО (ЕЧХХ)-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ НОЁН МАРТИН ЗБИНДЕНТЭЙ УУЛЗАВ

IMG_5503

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Европын чөлөөт худалдааны холбоо (ЕЧХХ)-ны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Мартин Збиндентэй уулзав.

ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Mongolie 4

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч Алэйн Бэрсэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

 

ЦАХИМ НОМЫН САН

5jkm76usiaofr4ao884v419nje_b
Монгол ардын уламжлалт тоглоом, наадгайг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудыг үндэстний тоглоомоороо тоглож сурахад нь зориулж Монголын уламжлалт тоглоом, наадгайн цахим номын санг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр гаргасан. Олон нийтэд нээлттэй энэхүү цахим номын санг www.naadgai.mn цахим хаягаар Та бүхэн үзэх боломжтой.
Монгол, англи хэл дээр ардын уламжлалт тоглоом, наадгайн түүх, тоглох дүрэм зэрэг мэдээллийг тектс болон видео хэлбэрээр багтаасан тус цахим номын санг хилийн чанад дахь Монгол хэл, соёлын төвүүдийн хичээлийн хэрэглэгдэхүүн, багшийн гарын авлага болгон ашиглахын сацуу хилийн чанадад зохион байгуулах соёлын арга хэмжээнүүдэд ашиглах бүрэн боломжтой юм.