ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН “БҮС БА ЗАМ” ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦОВ

WEF48-BeltandRoad

Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас зохион байгуулсан “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж буй “Бүс ба зам” хуралд оролцож илтгэл тавив.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 48 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

weforum

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 01 дүгээр сарын 23-26 өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөгчид орж байна.