ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХУДАЛДААТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫГ ДАРГАЛАВ

TRIPS council20190606

Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээр /ТРИПС/-ийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж, хуралдаанаар оюуны өмч болон биологийн төрөл зүйл, эмийн асуудлууд, шинээр патент авах шаардлагад ашигласан уламжлалт мэдлэгийг нээлттэй болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зэрэгтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэв.

Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээрийн зөвлөл нь ДХБ-ын Барааны худалдааны зөвлөл, Үйлчилгээний худалдааны зөвлөл зэрэг байгууллагын 3 гол зөвлөлийн нэг юм. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Зөвлөлийн даргын хувьд хуралдааныг даргалав.

Монгол Улс ДХБ-д 1997 онд нэгдэж орсноос хойш анх удаа уг байгууллагын тогтмол үйл ажиллагаатай бүтцүүдийн нэгийг 2019 онд даргалж байна.