ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХУДАЛДААТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫГ ДАРГАЛАВ

TRIPS council20190606

Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээр /ТРИПС/-ийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж, хуралдаанаар оюуны өмч болон биологийн төрөл зүйл, эмийн асуудлууд, шинээр патент авах шаардлагад ашигласан уламжлалт мэдлэгийг нээлттэй болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зэрэгтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэв.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ПҮРЭВСҮРЭН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МУКХИСА КИТУЙТЭЙ УУЛЗАВ

Ambassador - SG

 

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд, Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Мукхиса Китуйтэй 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр уулзав. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсоны мөрөөр хийгдсэн ажлуудын талаар санал солилцож, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлаар ярилцав.