ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ БИЕЛҮҮЛЭХЭД МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ОРУУЛАХ ХУВЬ НЭМРИЙГ ХЭЛЭЛЦЭВ

123

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх замаар мал аж ахуйн салбарыг шинэчлэх нь” сэдэвт илтгэлийг танилцуулах хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Женев хотноо болов.

ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДРИЙН ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛЫН ДАУНЫ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН В.ГАНЗОРИГ ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО

Өнөөдөр Женев хотноо Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн дауны холбооноос БНЭнэтхэг Улсаас Женев дэх НҮБ-ын төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газартай хамтран тусгай арга хэмжээг зохион байгууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд 3 дугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр болгон тунхагласан ба дэлхий нийт дауны хам шинжийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, нийтэд эерэгээр таниулах үүднээс 2012 оноос хойш энэхүү өдрийг өргөнөөр тэмдэглэж ирсэн.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХУДАЛДААНД ХАМААРАХ АСУУДЛААРХИ ЗӨВЛӨЛИЙГ ДАРГАЛНА

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Ерөнхий зөвлөлийн 2019 оны анхны хуралдаан 2 дугаар сарын 28-ны өдөр Женев хотноо болж өндөрлөлөө. Хуралдаанаар гишүүн орнууд Доха-гийн хөгжлийн үе шатны олон талт худалдааны хэлэлцээний явц, ДХБ-ын Сайд нарын түвшний IX /Бали/, X /Найроби/, XI /Буэнос Айрэс/ дүгээр Бага хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилт, жижиг, эмзэг эдийн засагтай орнуудын Ажлын хөтөлбөрийн хэрэгжилт, Давж заалдах шатны байгууллагын асуудал, олон талт худалдааны тогтолцооны шинэчлэл зэрэг асуудлыг ярилцав.