ОЛОН УЛСЫН МОРИН ПОЛО ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР МОНГОЛ ГЭР БАРЬЖ, МОНГОЛ СОЁЛ АХУЙГ СУРТАЛЧЛАВ

1

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам энэ сарын 17-26-нд өдрүүдэд Швейцарын Во мужийн (Vaud canton) Миэ дүүрэгт болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло тэмцээний үеэр монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав. Швейцарын бугуйн цаг ууган үйлдвэрлэгчийн нэг “Jaeger-LeCoultre” компани, Их Британийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin”, “Rolls-Royce” зэрэг компанийн ивээн тэтгэсэн энэ тэмцээнд Аргентин, Испани, Итали, Их Британи, Швед, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцов.