Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Европын чөлөөт худалдааны холбоо (ЕЧХХ)-ны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Мартин Збиндентэй уулзав.
Month: June 2018
ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ
ЦАХИМ НОМЫН САН
Монгол ардын уламжлалт тоглоом, наадгайг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудыг үндэстний тоглоомоороо тоглож сурахад нь зориулж Монголын уламжлалт тоглоом, наадгайн цахим номын санг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр гаргасан. Олон нийтэд нээлттэй энэхүү цахим номын санг www.naadgai.mn цахим хаягаар Та бүхэн үзэх боломжтой.
Монгол, англи хэл дээр ардын уламжлалт тоглоом, наадгайн түүх, тоглох дүрэм зэрэг мэдээллийг тектс болон видео хэлбэрээр багтаасан тус цахим номын санг хилийн чанад дахь Монгол хэл, соёлын төвүүдийн хичээлийн хэрэглэгдэхүүн, багшийн гарын авлага болгон ашиглахын сацуу хилийн чанадад зохион байгуулах соёлын арга хэмжээнүүдэд ашиглах бүрэн боломжтой юм.
ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСАД ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨВ
Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болно.