Шуудангийн үйлчилгээний тухай

image001 image003

 

Шуудангийн үйлчилгээний тухай

 

Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Гадаад харилцааны яамны Консулын газар, хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичиг, тухайлбал апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичгийг иргэдийн цаг завыг хэмнэх, өөрийнх нь хүссэн хаягаар хүлээн авах боломжийг олгох, мөн аймаг, орон нутгийн оршин суугчдад шуудан харилцаагаар дамжуулан хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 21-нээс нэвтрүүлээд байгаа билээ.

 

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр ГХЯ-нд хандан баримт бичгээ баталгаажуулж байгаа иргэд бэлэн болсон материалаа заавал өөрийн биеэр ирж авах шаардлагагүй, шуудангаар хүлээн авах сонголттой болж байна. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ДТГ-т гэрчлүүлсэн итгэмжлэл зэрэг баталгаажуулсан баримт бичгийг Монголд хүлээн авч буй иргэн нь өөрийн биеэр ГХЯ-нд ирэхгүйгээр шуудангаар хүлээн авах боломж нээгдээд байгаа юм.

 

“Монгол шуудан” ХК-ийн хувьд Монгол Улсын бүх аймаг, сумын төв дэх шуудангийн салбар, түгээгчээрээ дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой тул хөдөө орон нутагт оршин суудаг иргэд гадаадад амьдарч буй ах, дүү, хамаатан, садангийн хүнээс ирүүлсэн итгэмжлэлийг заавал Улаанбаатар хотод ирж, ГХЯ-наас өөрийн биеэр авах шаардлагагүй болох бөгөөд иргэдийн өмнө тулгардаг хүндрэлтэй байдлыг бүрэн арилгаж буйгаараа ач холбогдолтой.

 

ГХЯ, ДТГ-т хандаж буй иргэд өөрөө хүсвэл:

 

  • Шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөснөөр үйлчилгээ авах эрх нээгдэнэ,
  • Шуудангийн үйлчилгээний төлбөрийг шууданг хүлээн авсны дараа хүлээн авагч этгээд төлнө,
  • Хаягийн зөрчил болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3 удаагийн оролдлогоор шуудан хүрээгүй буюу иргэн хүлээн авч чадаагүй бол “Монгол шуудан” ХК-д хандан лавлагаа авч, шинэчлэгдсэн хаягаар дахин захиалга өгөх боломжтой,
  • Шуудан 14 хоногийн дотор хүрээгүй тохиолдолд тухайн иргэн шуудангийн харьяалах салбар дээр өөрийн биеэр очиж авна.

 

Уг үйлчилгээ нэвтэрсэнтэй холбогдуулж ГХЯ-ны Консулын газраас хэвлэлд өгсөн ярилцлагаас авах боломжтой.http://www.news.mn/r/313939

 

Түүнчлэн, шуудан хүргэлтийн үнэ, тарифыг дараах хүснэгтээс харна уу.

 

ШУУДАН ХҮРГЭЛТИЙН ТАРИФ

 

Дотоод шуудангийн тариф
Хуудасны тоо Хотын дотор Хот хооронд/Аймаг, сумын төв/
1 1-5 хуудас 1500 3000
2 6-10 хуудас 2000 4000
3 11-20 хуудас 2500 5000
4 21-30 хуудас 3000 5500
5 30-аас дээш хуудас 3500 6000

 

Гадаад шуудангийн тариф
Хуудасны тоо Үнэ
1 1-5 хуудас 5,070 төгрөг
2 6-9 хуудас 6,170 төгрөг
3 10-13 хуудас 7,270 төгрөг
4 14-17 хуудас 8,370 төгрөг
5 18-21 хуудас 9,470 төгрөг
6 22-25 хуудас 10,570 төгрөг
7 26-29 хуудас 11,670 төгрөг
8 30-33 хуудас 12,770 төгрөг
9 34-37 хуудас 13,870 төгрөг
10 38-41 хуудас 14,970 төгрөг
11 42-45 хуудас 16,070 төгрөг
12 46-49 хуудас 17,170 төгрөг
13 50-53 хуудас 18,270 төгрөг
14 54-57 хуудас 19,370 төгрөг
15 58-61 хуудас 20,470 төгрөг
16 62-65 хуудас 21,570 төгрөг
17 66-69 хуудас 22,670 төгрөг
18 70-73 хуудас 23,770 төгрөг
19 74-77 хуудас 24,870 төгрөг
20 78-81 хуудас 25,970 төгрөг
21 82-85 хуудас 27,070 төгрөг
22 86-89 хуудас 28,170 төгрөг
23 90-93 хуудас 29,270 төгрөг
24 94-97 хуудас 30,370 төгрөг