Гадаад паспорт олгох

Гадаад паспорт олгох:

Шинэ загварын гадаад паспорт гарсантай холбогдон 2002 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл олгож байсан энгийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоосон тул Улсын бүртгэлийн ерөнхий газар Монгол иргэдэд шинэ паспорт олгож байгаа болно. Шинээр паспорт авахыг хүссэн иргэд материалаа зохих журмаар бүрдүүлж ЭСЯ-нд өгнө. ЭСЯ материалыг УБЕГ-т хүргүүлж бичилт хийлгүүлнэ. Шинээр паспорт авахад дор хаяж 1-3 сарын хугацаа шаардагдах тул паспорт захиалахдаа үүнийг бодолцоно уу.

Бүрдүүлэх Материал:

 

  1. Паспорт авах мэдүүлэг ЭСЯ-наас авч бөглөх /татаж авах/
  2. Цээж зураг 3ш /3.5см х 4.5см хэмжээтэй, цагаан фонтой, нүдний шилгүй, зургийн 90 хувь нь толгойны хэмжээтэй, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан, мөн зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх шаардлагатай/,
  3. Цахим иргэний үнэмлэхний хуулбар,
  4. Хуучин паспорт /паспортаа үрэгдүүлсэн бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт/,
  5. 65 шв. франкийн төлбөрийг ЭСЯ-ны дансанд шилжүүлснийг нотолсон баримт,
  6. Өргөдөл гаргах /оршин суугаа хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байх шаардлагатай/,

Жич: Шинээр паспорт захиалах иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байна. Хамрагдаагүй иргэдэд паспорт олгохгүй байгаа болно.

 

  • Хүүхдэд гадаад паспорт хүсч байгаа бол эцэг/эхийн гадаад паспорт эсвэл цахим үнэмлэхийн хуулбарыг материалын хамт ирүүлэх.