Бахархлын өдрийн тухай – THE DAY OF NATIONAL PRIDE

image001

Бахархлын өдрийн тухай

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн, Монгол Улсын ШУА-ийн өргөн барьсан саналыг үндэслэн бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны 1дүгээр сарын 9-ний өдөргаргасан. Тус зарлигт  Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан билээ.

Түүнээс хойш энэ жил 5 дахь удаагаа “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиож байгаа юм. Энэ жилийн хувьд тус өдөр 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож байна.

XIII зуунд Чингис хаан тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулсан бөгөөд улсбайгуулсныголачхолбогдолньбүхмонголчууднэгэнтөрийнжолоонднэгдсэнээр, дотооддооэвнэгдэлбатжинхүчирхэгжиж,олонулсад МонголулсыннэрхүндөсчдэлхийнтүүхийнтавцандбиедаасанМонголулсыггаргажирсэндоршино.

Чингис хаан өөрийн улсыг байгуулаад зогссонгүй Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тус гүрэн 200 гаруй жил оршин тогтнож дэлхийн түүхэн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Ингэснээр хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн хорин нэгэн зуунаас хоёрыг нь монголчуудын зуун болгож чадсан юм.

Харь улс орнуудыг байлдан дагуулах явцад хүний амь нас хохирч, соёлын үнэт зүйлс тодорхой хэмжээнд эвдэрч сүйтгэгдсэнийг үгүйсгэх аргагүй. Гэсэн хэдий ч  Монголынэзэнт гүрэн сэргээн босгох, хөгжүүлэн цэцэглүүлэх ажлыг тасралтгүй хийсэн билээ.

Чингис хаан өрнө, дорныг холбосон Торгоны замыг сэргээж, аюулгүй байдлыг нь ханган, урьд өмнө байгаагүй өртөө, шуудан холбоог шинээрүүсгэн буй болгосон нь улс түмнүүдийн харилцан ойлголцох, нэвтрэлцэх, ахуй, соёлын талаар бие биеэсээ суралцах, эдийн засаг, худалдаа, соёлын харилцан холбоог өргөжүүлэхэд чухал  түлхэц үзүүлсэн юм.

АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж, 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргав. Энэ тогтоолд нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Уг тогтоолын дагуу ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд “Чингис хаан ба эзэнт гүрэн”сэдэвт үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ.

Чингис хааны түүхэн гавьяа зүтгэлийг дэлхий дахинд ийнхүү өндрөөр үнэлж байгаа нь түүний үр хойчист их эзэн хаанаа санан дурсах, үйл хэргээр нь бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлж байна. Тиймээс Монгол улсад жил бүр их эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тусгайлан тэмдэглэх болсон явдал нь Чингис хаан төдийгүй, монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

 

 

 

THE DAY OF NATIONAL PRIDE

 

H.E.Mr.Ts.Elbegdorj,President of Mongolia, issued a decreeon 9 June 2012 to annually celebrate the Day of National Pride, based on the results of scholars’ researches and suggestion of the Mongolian Academy of Sciences. The decree pointed outthat the date of birth of the Great ChingisKhaan – Temuujinwas to be determined as the first day of the first month of winter of 1162 or, according to the lunar calendar,the year of the Water Horseof the Third 60 years. The decree also pointed out that the birthday of the Great Khaanto be named as “The Day of Mongolian Pride”and shall becelebrated publicly.

The Day of Mongolian Pridewill be celebrated for the fifth time this year.The first day of the first month of winter by the traditional lunar calendar tieswith different days ofthe Gregorian calendar each year, thereby, the Day of Mongolian Pride is celebrated on different days of Gregorian calendar each year.This year it falls on31 October.

In the 13th century,ChingisKhaan founded the Great Mongol Empire byunifying the Mongols divided in many local groups. The main significances of the foundation of the Great Mongol Empire were the unificationof all Mongols under the rule of one state, consolidation of their internal unity, expanding prestige of the Mongol Empire internationally and an emergenceof the independent state of the Mongol people in the world history.

ChingisKhaannot only founded his own state, but also conquered the countries of the Eurasian steppes andunited the Great Mongol Empire.The Mongol Empire has existed for more than200 years andcontributedto the historical development of the world.Thus,two centuries out of the 21 the Mongols contributed to the historical development of humanity.

It is undeniable that many people suffered and much cultural valuables were destroyed during the invasion.However, the Mongol Empire continually organizedthe worksto restore and develop theconquered countries.

ChingisKhaan’s recovery ofthe Silk Road,connecting the East and the West, and safeguarding of its security,as well asestablishment ofpost-road stations, has greatly contributed in promoting mutual understanding between different nationals, learning from each other’s cultures, and developing economic and cultural ties.

“Washington Post” acclaimed ChingisKhaan as “Man of the Millennium” in 1996, and the UNGeneral Assembly adopted a special resolution in November 2005to celebrate the 800th anniversary of the foundation of the Great Mongol State worldwide. The resolution noted that the nomadic civilization has played a significant role to develop a wider trade network and to establishmajor administrative, cultural and religious centers. Following this decision, the “Genghis Khan and his heritages” international exhibition and various conferences were held in Germany, Austria, Hungary and many other countries.

ChingisKhaan’s historical rolehasbeen highly praised internationally and it is inevitablefor his descendants to remember him and to be proud on his endeavors. The annual celebration of the Great Khaan’s birthday in Mongoliaisan important way to introduce history and culture of not only ChingisKhaan but also the Mongolianstomany countriesand peoples around the world.