“АЛДАРТ ЭХ” ОДОНГИЙН ТУХАЙ

52741178_2239794676339251_5913482161939283968_n

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эх”-ийн I, II одонгийн материалыг ЭСЯ-нд хүлээн авна.

Одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл;
2. Иргэний цахим үнэмлэхний хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. “Алдарт эх” одонг өмнө нь аваагүй тухай лавлагаа (бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа “Алдарт эх” одонг авах эрх үүснэ);
6. Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” II дугаар зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар зэрэг болно.

“Алдарт эх”-ийн I, II одонгийн материалыг бид хүлээн авч, консулын баталгаажуулалт хийж холбогдох байгууллагад хүргүүлэх болно.