ЖЕНЕВ ДЭХ ЭКСПЕРТҮҮДИЙН ХУРАЛДААНЫГ ДАРГАЛЖ БАЙНА

pic 1

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2019 оны 5 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Тээвэр, худалдааны логистик, худалдааг хөнгөвчлөх асуудлаарх экспертүүдийн 7 дугаар хуралдааны даргаар сонгогдов. “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд худалдааг хөнгөвчлөх, тээврийн салбарын хөгжлийн үүрэг, хувь нэмэр” сэдвийн дор болж буй энэ удаагийн хуралдаанаар тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх асуудлыг нарийвчлан авч хэлэлцэнэ.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ БИЕЛҮҮЛЭХЭД МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ОРУУЛАХ ХУВЬ НЭМРИЙГ ХЭЛЭЛЦЭВ

123

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх замаар мал аж ахуйн салбарыг шинэчлэх нь” сэдэвт илтгэлийг танилцуулах хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Женев хотноо болов.

ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДРИЙН ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛЫН ДАУНЫ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН В.ГАНЗОРИГ ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО

Өнөөдөр Женев хотноо Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн дауны холбооноос БНЭнэтхэг Улсаас Женев дэх НҮБ-ын төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газартай хамтран тусгай арга хэмжээг зохион байгууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд 3 дугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр болгон тунхагласан ба дэлхий нийт дауны хам шинжийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, нийтэд эерэгээр таниулах үүднээс 2012 оноос хойш энэхүү өдрийг өргөнөөр тэмдэглэж ирсэн.